Дэлгэрбаяр Баяраа

1988 оны 6-р сарын 20-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 1996 онд Дархан-Уул аймгийн 3-р Арван жилд элсэн орж 2006 онд Улаанбаатар хотын Баатар хот Москвагийн нэрэмжит 33-р сургуулийг төгссөн. 2006 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж 2011 онд төгссөн. 2011 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад 2014 онд Улсын Филармонид гоцлол дуучнаар одоог хүртэл ажиллаж байна.

Гавъяа шагналууд

  • 2015 онд МУ Засгийн газрын шагнал Соёлын Тэргүүний Ажилтан
  • 2023 онд Алтан Гадас Одон
  • 2006 мэргэжлийн Орос дуу дуулаачдын улсын уралдааны тусгай байр,
  • 2009 БНХАУ-д зохион байгуулагдсан Олон улсын дуулаачдын уралдааны тусгай байр,
  • 2010 ОХУ-ын Улаан-Ууд хотод болсон ЗХУ-ын Ардын жужигчин Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны “Надежда” шагнал
  • 2010 ОХУ-ын Москва хотноо зохиогдсон ЗХУ-ын Ардын жужигчин Лидия Абрамовагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны 2-р байр Ave Maria тусгай шагнал
  • 2011 ОХУ-ын Буриад улсын Агад болсон ЗХУ-ын Ардын жужигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны 4-р байр
  • 2012 Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зутгэлтэн, Тэргуун зэргийн Чингис хаан одонт нэрт хөгжмийн зохиолч Бямбасурэнгийн Шаравын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны тэргуун байр,
  • 2014 ОХУ-ын Москва хотод болсон ЗХУ-ын Ардын жужигчин Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Шилдэг арван дуучин
  • 2014 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр алдарт "День Победы" дууг дуулж олон тумний талархлалыг хулээсэн.
  • 2016 ОХУ-ын Москва хотноо болсон ЗХУ-ын Ардын жужигчин Наталья Шпиллерын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны 2-р байр,
  • 2022 ОХУ-ын Москва хотод болсон Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдааны "Академик буюу Сонгодог дуурийн дуу"-ны төрөлд Тэргүүн байр, "Эстрадын дуу"-ны төрөлд Тэргүүн байр, "Эх орон сэдэвт дуу" төрөлд Тэргүүн байр,
  • 2022 Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдааны Исаак Дунаевскийн урын сангийн" Шилдэг дуучин" өргөмжлөл, ГРАНПРИ шагнал,
  • БНАСУ-ын Хаврын баяр олон улсын наадамд Тэргуун байр алтан цомын эзэн
  • 2023 онд ОХУ-ын Грозны хотноо болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны III-р байр